6. мулгуучууд олон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой.
7. Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.
8. Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад.
9. Чулуу бутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм.
10. Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө.