Номлогчийн Үгс 10:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэнэг хүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг.

4. Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой бурууг ч зайлуулдаг.

5. Захирагчаас үүдэлтэй алдаатай адил нэгэн ёрын зүйлийг би наран доор харсан нь

6. мулгуучууд олон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой.

7. Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.

Номлогчийн Үгс 10