9. Тэгээд би Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагчид ба морьтонгуудыг илгээсэн юм.
10. Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, хэн нэгэн хүн Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь тэдэнд тун тааламжгүй байв.
11. Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байв.