18. Миний Бурханы мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад хэлсэн үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд—Босоцгоон, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйлд зориулав.
19. Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, Гешем, Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшиж—Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу? гэв.
20. Тэгэхэд би тэдэнд хариулан—Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй гэж хэлэв.