Нехемиа 12:44-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

44. Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав.

45. Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм.

46. Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан.

Нехемиа 12