Нехемиа 1:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хакалиагийн хүү Нехемиагийн үгс. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса ордонд байх үед

2. миний ах дүүсийн нэг болох Ханани болон хэсэг хүмүүс Иудагаас ирцгээлээ. Амь хэлтрэн, олзноос үлдсэн иудейчүүдийн тухай болон Иерусалимын тухай би тэднээс асуув.

3. Тэд надад—Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.

4. Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв.

Нехемиа 1