10. Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан.Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан.Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж,бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.
11. Та нар ч мөн согтож, нуугдан,дайснаас хоргодох газрыг хайх болно.
12. Та нарын бүх бэхлэлт бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм.Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.
13. Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм.Нутгийн чинь дааман хаалганууд танай дайснуудад өргөнөөр нээлттэй байна.Дааман хаалганы хаалтуудыг чинь гал шатаадаг.