1. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,толгодын дээгүүр өргөгдөнө.Ард түмнүүд түүн уруу цутгана.
2. Олон үндэстнүүд ирээд,“Ирцгээ! ЭЗЭНий уул болон Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замуудын тухай сургаж,бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ.Учир нь Сионоос хууль гарч,ЭЗЭНий үг ч Иерусалимаас гарна.