Матай 14:33-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж—Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.

34. Тэгээд тэд нуурыг гаталж, Геннесаретын нутагт хүрчээ.

35. Тэр нутгийн хүмүүс Түүнийг таниад, хавь орчмынхоо бүх газарт хүн илгээж өвчтэй хүн бүрийг Түүн уруу авчирлаа.

36. Тэд зөвхөн дээлийнх нь хормойд гар хүрэхийг л гуйж байв. Тэгээд хүрсэн бүхэн эдгэж байлаа.

Матай 14