Матай 14:26-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь сандарч,—Энэ чинь хий үзэгдэл байна гээд айснаасаа болж хашхиралдав.

27. Харин тэр даруй Есүс тэдэнд—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ.

28. Петр Түүнд—Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд

29. Тэр—Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.

Матай 14