3. Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун—Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ.
4. Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ.
5. Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов.
6. Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.
7. Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж.
8. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.
9. Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
10. Шавь нар нь Түүн уруу ирж,—Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд
11. Тэр—Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.
12. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.
13. Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг.
14. Тийм хүмүүс дээр Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр“Та нар сонссоор, сонссоор байтал огт ухаарахгүй,харсаар, харсаар байтал огт ойлгохгүй.
15. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч,чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ.«Эс бөгөөс тэд нүдээрээ харж,чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,эргэж буцах байсан бөгөөдБи тэднийг эдгээх байсан» гэсэн байдаг”гэсэн юм.