6. Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна.
7. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.
8. Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн.
9. Есүс тэндээс явж, тэдний синагогт орлоо.
10. Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,
11. Тэр тэдэнд—Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ?
12. Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд,
13. мөнөөх хүнд хандан—Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов.
14. Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв.
15. Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд,
16. Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав.
17. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна.
18. «Миний сонгосон Зарц,сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун.Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана.Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно.
19. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөдГудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй.
20. Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэлбяцлагдсан хулсыг хугалахгүй,сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй.
21. Түүний нэрэнд харь үндэстнүүд найдах болно».