32. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.
33. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс—Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув.
34. Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар хоорондоо маргалджээ.
35. Тэр суугаад, арван хоёрыгоо дуудаж, тэдэнд—Хэрэв хэн нэг нь эхэнд байхыг хүсвэл тэр хүн бүхний сүүлчийн хүн бөгөөд бүгдийн зарц болог гэж айлдав.