Марk 9:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэд шавь нар уруу буцаж ирээд, тэднийг тойрсон олон хүнийг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав.

15. Тэр даруй бүх хүн Есүсийг харж ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ.

16. Есүс тэднээс—Та нар юунд тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад,

17. цугласан олноос нэг хүн Түүнд—Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Тан уруу авчирсан юм. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгосон.

18. Хүүг минь тэр эзэмдэх болгон түүнийг газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахарч, шүдээ хавирч, бие нь хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв.

Марk 9