46. Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.
47. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад—Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.
48. Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр—Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв.
49. Есүс зогсон—Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд—Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.
50. Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив.