Малахи 3:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэн, тэднийг сахиагүй. Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж буцан ирэх вэ?» гэж хэлдэг.

8. Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр.

9. Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан!

10. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

Малахи 3