5. Та нарын нүд үүнийг үзэж, та нар “ЭЗЭН Израилийн хилийн чанадад өргөмжлөгдөх болтугай” гэж хэлнэ.
6. “Миний нэрийг жигшигч тахилч нар аа, «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ?» гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг.
7. Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ жигшигдэх болтугай» гэж хэлж байна.
8. Гэвч та нар сохрыг тахил болгон өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандана гэж үү? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авна гэж үү?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.