Лук 6:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа.

8. Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд—Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа.

9. Есүс тэдэнд хандан—Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь ёсонд нийцэх вэ? гээд,

10. тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд—Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгахад гар нь зүгээр болсон байлаа.

11. Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.

Лук 6