Лук 5:35-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв.

36. Тэгээд Тэр мөн тэдэнд хандан нэгэн сургаалт зүйрлэлээр—Хэн ч шинэ дээлээсээ урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино.

37. Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмаа зад тавина. Дарс асгарч, тулам ч хэрэггүй болно.

38. Харин шинэ дарсыг шинэ тулманд л хийх ёстой.

39. Хуучин дарс уучихаад хэн ч шинийг хүсдэггүй шүү дээ. Учир нь тэр “Хуучин нь сайн” гэнэ гэж тэдэнд айлдав.

Лук 5