9. Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.
10. “Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө”
11. мөн“Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна.Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд,
12. Есүс—“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ.
13. Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.
14. Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.
15. Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.
16. Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов.
17. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод,
18. —Эзэний Сүнс Над дээр байна.Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэжТэр Намайг тосолсон юм.Тэр Намайг илгээсэн ньОлзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,Сохруудад хараа оруулах,Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,
19. мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болойгэж уншаад,