1. Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн,
2. дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр үеийн турш Тэр юу ч идээгүй учир тэдгээр өдрүүдийг дууссаны дараа ихэд өлсжээ.
3. Диавол Түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа гэв.
4. Есүс—“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ.