Лук 11:34-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Биеийн чинь дэнлүү бол чиний нүд мөн. Нүд чинь цэвэр байвал бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал, бүтэн бие чинь мөн харанхуйгаар дүүрэн байна.

35. Иймээс өөрт чинь байгаа гэрэл нь харанхуй байхаас сэрэмжил.

36. Хэрэв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч харанхуйгүй бол, энэ нь дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг бүхэлдээ гэрэлтэх болно гэв.

37. Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай хүн Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув.

38. Түүнийг заншил ёсоор хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ.

39. Харин Эзэн түүнд—Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг ч, харин та нар дотроо хулгай дээрэм, хар санаагаар дүүрэн байдаг.

40. Мунхгууд аа, гаднахыг хийсэн Тэр доторхыг мөн хийгээгүй гэж үү?

Лук 11