11. Харин мах болон арьсыг нь тэр хуарангийн гадна галд шатаав.
12. Тэгээд тэр шатаалт тахилыг нядлав. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгөхөд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.
13. Тэд шатаалт тахилыг хэсэглэн толгойнх нь хамт түүнд өгсөнд тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.
14. Тэр мөн гэдэс дотор болон мөчүүдийг угаагаад, тэдгээрийг шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиулав.
15. Тэгээд тэр ард олны тахилыг авчран, ард олны төлөө байсан, нүглийн төлөөх тахилын ямааг авч, нядлан эхнийхтэй адил түүнийг нүглийн төлөө өргөв.
16. Тэр мөн шатаалт тахилыг авчирч, түүнийг зарлигийн дагуу өргөв.
17. Дараа нь тэр өглөөний шатаалт тахилаас гадна идээн өргөлийг авчирч, түүний хэсгээс нь өөрийн атгыг дүүргээд, түүнийгээ тахилын ширээн дээр шатаан уугиулав.