7. Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно.
8. Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна.
9. Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой.
10. Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.
11. ЭЗЭНд өргөгдөх эвийн тахилуудын өргөлийн хууль нь ийм юм.
12. Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө.