Левит 6:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Хөвгүүдийнх нь дундаас түүний байрыг эзлэх тэрхүү тослогдсон тахилч түүнийг өргөнө. Улиран үргэлжлэх зарлигийн дагуу үүнийг ЭЗЭНд бүхэлд нь шатаан уугиулна.

23. Тийнхүү тахилчийн идээн өргөл бүр нь бүхэлдээ шатаагдах ёстой. Үүнийг идэх ёсгүй гэлээ.

24. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

25. Аарон болон түүний хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. “Нүглийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нядлагддаг газарт, нүглийн төлөөх тахил нь ЭЗЭНий өмнө нядлагдах ёстой. Энэ нь хамгийн ариун ажгуу.

Левит 6