3. Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,
4. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
5. Тэгээд Аароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
6. Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.
7. Хэрэв тэр өргөл болгон хургыг өргөх гэж байгаа аваас тэр хүн түүнийгээ ЭЗЭНий өмнө өргөх ёстой бөгөөд