4. Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.
5. Тэгээд тэр сайн гурилыг авч, түүгээр арван хоёр боовыг жигнэх бөгөөд боов тус бүрд ефагийн аравны хоёр байх болой.
6. Тэдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр хоёр эгнээ болгон, нэг эгнээнд нь зургааг тавих болой.
7. ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун.
8. Амралтын өдөр бүр тэр түүнийг ЭЗЭНий өмнө ёсоор нь байнга байрлуулах болой. Энэ нь Израилийн хөвгүүдэд мөнхийн гэрээ болно.
9. Энэ нь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.