24. Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно.
25. Та нар аливаа хүчир ажлыг хийх ёсгүй. Харин ЭЗЭНд галаар өргөх өргөл авчрагтун” гэлээ.
26. ЭЗЭН Мосед айлдан—
27. Энэ долоо дахь сарын яг аравны өдөрт эвлэрүүллийн өдөр байх юм. Энэ нь та нарт ариун цугларалт болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгон ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрагтун.