Левит 14:50-53 Ариун Библи, 2004 (АБ2004)

50. нэг шувууг урсгал усан дээр шавар саванд нядална.

51. Тэгээд тэрээр хуш мод, хиссоп, улаан утсыг амьд шувуутай хамт авч, тэдгээрийг нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна.

52. Ийнхүү тэрээр шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, улаан утсаар уг байшинг цэвэршүүлэх юм.

53. Харин тэр амьд шувууг хотоос гадагш хээр талд суллан явуулна. Тийнхүү тэр байшингийн төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болох юм.

Левит 14