3. тахилч хуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас,
4. хоёр амьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана.
5. Тахилч бас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана.
6. Тэрээр амьд шувууг хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ.
7. Тэгээд тэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна.