Левит 13:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан—

2. Хүний биеийнх нь арьсан дээр гөвдрүү, эсвэл шарх, эсвэл тод толбо бий болон, биеийнх нь арьсан дээр арьсны өвчний халдвар бий болбол тэр хүнийг тахилч Аарон уруу эсвэл тахилч нар болох түүний хөвгүүдийн нэгэн уруу аваачна.

3. Тахилч биеийнх нь арьсан дээрх шинж тэмдгийг үзэж, хэрэв өвчтэй газар дээрх үс цайж, үрэвсэл нь биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны өвчний халдвар юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой.

Левит 13