1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2. Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. “Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно.
3. Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой.
4. Тэгээд тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал ариусгагдсан аливаа зүйлд хүрэлгүй, ариун газарт ч орохгүй байх ёстой.
5. Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.