Левит 11:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Эдгээр нь та нарт жигшүүрт зүйл болох учир тэдгээрийн махыг та нар идэж болохгүй. Хүүрүүдийг нь ч та нар жигш.

12. Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.

13. Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас,

14. элээ ба шонхрын төрлүүд

15. ба хэрээний бүх төрлүүд,

16. тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,

17. ууль, хар галуу, цагаан хүзүүт тас,

18. хун, хотон шувуу, хүрэн шувуу,

19. өрөвтас ба хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.

20. Дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьж нь та нарт жигшүүрт зүйл болой.

21. Гэсэн ч дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьжны дундаас та нар хөлдөө газар дээгүүр дэвхрэх үе мөчтэйг нь идэж болно.

22. Тэдгээрээс та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэний төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно.

23. Харин бусад дөрвөн хөлт, далавчит шавьж бүхэн нь та нарт жигшүүрт зүйл юм.

Левит 11