Колоссай 2:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,

7. заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун.

8. Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.

9. Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.

10. Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн.

11. Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн.

12. Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы үйлсэд итгэсэн итгэлээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав.

Колоссай 2