Хосеа 9:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ?

6. Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно.Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна.Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч,тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.

7. Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ.Үүнийг Израильд мэдүүл!Та нарын хууль бус явдлын балиараас,та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг,сүнслэг хүн нь галзуу болжээ.

8. Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан.Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөдтүүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.

9. Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ.Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно.

Хосеа 9