5. Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй,“Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн.Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?
6. Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ!Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш.Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.
7. Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг.Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй.Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.
8. Израиль нь залгигдлаа.Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.
9. Учир нь тэд орь ганц хулан мэт, Ассири уруу явжээ.Ефраим нууц амрагуудыг хөлсөлжээ.
10. Хэдийгээр тэд үндэстнүүдийн дунд биеэ худалдсан боловч,одоо Би тэднийг цуглуулах болно.Ноёдын хааны дарлалаас болж тэд багасаж эхлэх болно.