5. Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно.Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж,шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.
6. Тэр зүйл нь өөрөө алба гувчуур болж Ассири уруу Иареб хаан уруу аваачигдана.Ефраим ичгүүрт баригдан, Израиль нь өөрийн зөвлөгөөнөөс болж ичгүүрийг хүртэнэ.
7. Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.
8. Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно.Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана.Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд,толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.