13. Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан—“Би та нартай хамт байдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.
14. Ингээд ЭЗЭН Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сэтгэлийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сэтгэлийг ба үлдсэн бүх ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд ирж, өөрсдийн Бурхан түмэн цэргийн ЭЗЭНий өргөөн дээр ажилласан.
15. Энэ нь Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.