6. Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж,түүнийг доромжлон, үг цухуйлган,«Өөрийн бус юмыг өсгөж,өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ!Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?
7. Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?Үнэхээр чи тэдний олз нь болно.
8. Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учиртэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
9. Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!
10. Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээчи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг дуудаж,чи өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.
11. Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч,модон байшингийн яс модод түүнд хариулах болно.