Хабаккук 2:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би манааныхаа байранд зогсож,бэхлэлтэн дээр байрлан суух болно.Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээби хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно.

2. Тэгтэл ЭЗЭН надад хариулан,“Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн,хавтангууд дээр сийлэн бич.

3. Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн.Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм.Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн.Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.

4. Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм.Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.

5. Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй.Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж,үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй.Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,бүх ард түмнийг өөртөө хураана.

Хабаккук 2