Хабаккук 1:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тиймээс хууль нь үл тоогдож,шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй.Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.

5. Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа!Алмайр! Гайхагтун!Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.

6. Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна.Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.

7. Тэд сүрдмээр, аймшигтай ард түмэн.Тэдний шударга ёс болон эрх мэдэл нь өөрсдөөс нь үүссэн билээ.

8. Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан,үдэш гардаг чононуудаас ч гярхай.Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна.Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.

9. Тэд бүгдээрээ хүчирхийлэхээр ирнэ.Тоо томшгүй тэдний нүүр урагшлах бөгөөдтэд элс мэт олзлогдогсдыг хураана.

10. Тэд хаадыг дооглон, захирагчдаар тоглоом тохуу хийнэ.Тэд бэхлэлт бүрийг шоолон, тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.

11. Тэдгээр хүмүүс салхи мэт хийсэж, өнгөрөн одно.Харин өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд гэм буруутайд тооцогдоно.

Хабаккук 1