2. Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав.
3. Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав.
4. Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.
5. Соломон хаан болон түүний өмнө цугласан бүх Израилийн чуулган хамтдаа авдрын өмнө тоолж тооцоолж барахгүй их хонь, үхрээр тахил өргөлөө.