Хаадын Дээд 3:11-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тиймээс Бурхан түүнд—Чи энэ зүйлийг гуйж, өөртөө урт нас, баялаг болон дайснуудынхаа үхлийг гуйлгүй, харин үнэн зөвийг ухааран ялгах чадварыг өөртөө гуйсан тул

12. харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм.

13. Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно.

Хаадын Дээд 3