17. Ийн байж байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав.
18. Тэр эмэгтэй Елиад—Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.
19. Елиа түүнд—Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ.