Хаадын Дээд 16:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.

4. Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь хүүрийг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэлээ.

5. Баашагийн хүч чадал, хийсэн үйлс зэрэг бусад зүйлс нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

6. Бааша эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Тирзад оршуулагджээ. Түүний хүү Ела нь түүний орыг залгамжлан хаан болов.

Хаадын Дээд 16