Хаадын Дээд 16:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд Баашагийн эсрэг ирж

2. Би чамайг шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан, Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглүүдээр Намайг хилэгнэхэд хүргэлээ.

3. Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.

4. Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь хүүрийг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэлээ.

Хаадын Дээд 16