Хаадын Дээд 14:24-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийн дагуу тэд үйлдэж байлаа.

25. Рехобоам хааны тав дахь жилд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон иржээ.

26. Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны гэрийн эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.

27. Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

28. Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулын хүмүүс тэр гуулин бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд тавих болжээ.

29. Рехобоамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

Хаадын Дээд 14