12. Харин одоо чи хөдлөн, гэртээ харигтун. Чамайг хот уруу орох үед хүүхэд үхэх болно.
13. Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана.
14. Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр болон энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилийг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг арчин хаяна.
15. Учир нь усанд найгах зэгс шиг ЭЗЭН Израилийг цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг бүтээн, ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг үндсээр нь салгаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно.
16. Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв.
17. Ингээд Иеробоамын эхнэр босож, Тирза уруу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирж байх үед хүүхэд нас барав.