11. Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм.
12. Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн тулгууруудыг хийхэд ашиглаж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Иймэрхүү улаан модыг хэн нэгэн хүн дахин авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй.
13. Соломон хаан Шебагийн хатан хаанд өөрийн хааны бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Ингээд хатан хаан өөрийн түшмэдийн хамтаар төрөлх нутаг уруугаа буцлаа.
14. Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ.