Хаадын Дэд 5:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд—Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.

14. Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ.

15. Тэрээр бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн уруу эргэж ирээд, Елишагийн өмнө зогсоод,—Үзэгтүн, бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг би одоо мэдлээ. Иймээс одоо өөрийн боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.

16. Харин Елиша—Миний өмнө нь зогсдог ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би юу ч авахгүй гэлээ. Нааман авахуулахаар түүнийг ятгасан боловч тэр татгалзав.

17. Нааман—Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань дахиж шатаалт тахил өргөхгүй, өөр бурхдыг ч тахихгүй. Харин ЭЗЭНд өргөх болно.

Хаадын Дэд 5